HomeСэргээн засах

Сэргээн засах

Khanmed эмнэлгийн сэргээн засах эмчилгээний оношилгоо эмчилгээний танилцуулга

KhanMed эмнэлэг нь 2023 оны 12 сараас үйл ажиллагаагаа эхлүүлж олон улсын стандартын дагуу орчин үеийн оношилгоо эмчилгээг үзүүлж эхэллээ. Сэргээн засах эмчилгээ нь хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, физик эмчилгээг орчин үеийн тоног төхөөрөмжөөр үйлчлүүлэгч бүрийн хүсэл сонирхолд нийцүүлэн үйл ажиллагааны чадвар, биеийн байдалд тохируулан сэргээн засах эмчийн үзлэгийг яс булчингийн хэт авиан шинжилгээний тусламжтайгаар оношилгоо, эмчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж байна.

Оношилгоо: Мэдрэл, яс булчингийн хэт авиа гэдэг нь булчин, шөрмөс, лигамент, захын мэдрэл, үений эмгэгийг хэт авиагаар оношлох багажийн шинжилгээ юм.

Эмчилгээ:

  • Яс булчингийн хэт авиа хяналтат үений тарилга
  • Тархины харвалтын сэргээн засах эмчилгээ Хүзүүний эмгэгийн оношилгоо, сэргээн засах эмчилгээ
  • Нурууны эмгэгийн оношилгоо, сэргээн засах эмчилгээ
  • Үений эмгэгийн оношилгоо, сэргээн засах эмчилгээ
  • Өвдөгний үеийн остеоартритын үеийн сэргээн засах эмчилгээ
  • Зүрхний шигдээсний дараах сэргээн засах эмчилгээ
  • Захын мэдрэлийн эмгэгийн үеийн сэргээн засах эмчилгээ
  • Бүх төрлийн гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээ
  • Ахмадын сэргээн засах оношилгоо, эмчилгээ
  • Бүх төрлийн чадвар алдагдлын сэргээн засах эмчилгээ

Манай эмнэлэг нь өвдөлт намдаах, үрэвсэл дарах, цусны эргэлт, нөхөн төлжилтийг сайжруулах орчин үеийн физик эмчилгээний багаж тоног төхөөрөмжөөр эмчилгээ хийж байна. Үүнд:

Бичил долгионы лазер эмчилгээ (Cell Wave)

Өндөр давтамжит хувьсах соронзон орон ашиглаж биеийн гүнд дулаан үүсгэж эмчлэх арга

Хэт авиан эмчилгээ (Ultrasound, Rafos 901)

Хэт өндөр давтамжит дууны долгион нь үрэвслийн эсрэг, өвчин намдаах, агчилт тавиулах, бодисын солилцоог идэвхжүүлэх, нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Булчин суллах аппарат (TENS, ICT)

Богино импульсийн гүйдлийн эмчилгээний түгээмэл хэлбэр нь арьсаар дамжуулан цахилгаанаар мэдрэл цочроох, сэргээх эмчилгээг хэлнэ.

Өвдөлт намдаах (Shock Wave)

Өвдөлт намдаах өндөр үр дүнтэй орчин үеийн хамгийн дэвшилтэт технологи

Электрофорез /Тогтмол гүйдлийн эмчилгээ/

Электрод хоорондын зайд цус, тунгалгийн эргэлт эрчимжиж, нөөц хялгасан судаснууд ажиллагаанд орно. Эдийн тэжээл, бодисын солилцоо сайжирч, Үрэвслийн улмаас хаван, нэвчдэс шимэгдэж, гэмтсэн эд эсийн нөхөн төлжилт эрчимжинэ.

УВЧ

Хэт өндөр давтамжтай хувьсах гүйдлээр бие мах бодид үйлчилж үрэвслийн эсрэг, өвчин намдаах, судас өргөсгөх, булчин суллах зорилгоор эмчилгээнд ашиглана.

Искра

Хэсгийн өвдөлт намдаах, арьсны хэсгийн тэжээл сайжруулах, эд эсийн төлжилтийг сайжруулах үрэвслийн эсрэг, загатнааг багасгах, бактери устгах үйлчлэл үзүүлнэ.

Дулааны үйлчилгээтэй массажны ор (Healing bed)

Цус эргэлтийг сайжруулж нуруу, доод мөчний цусан хангамжийг сайжруулж өвдөлт намдааж, алжаал тайлна.

Инфра улаан гэрэл (Infrared)

Эдийн температурыг 1-2С-ээр нэмэгдүүлж, цусны бичил эргэлт сайжирч үрэвслийн голомт дахь хаван шимэгдэлд түргэсэж, эдийн бодисын солилцоо, нөхөн төлжилт сайжирснаар шархны эдгэрэл нэмэгдүүлнэ.

Халуун жин /Hot Pack/

Хэсэг газрын дулааны үйлчлэлд бичил судаснууд тэлж, цусны эргэлт эрчимжин, арьсан үүсэх биологийн идэвхт бодисын хэмжээ нэмэгдэн бодисын солилцоо тэжээл сайжирна.

Татлагын ор

Хүзүү, нурууны суултыг аппаратын тусламжтайгаар сунгаж цус эргэлт болон мэдрэл дарагдлыг багасгаж, өвдөлт намдаана.

Хөдөлгөөн заслын дасгалын ор /Training Pt Bed/

Идэвхгүй болон хагас идэвхтэй дасгалыг хөдөлгөөн засалчийн тусламжтайгаар хийнэ.

Гүйлтийн зам /Luxury Electric Treadmill Training/

Алхах гүйх, биеийн жингийн тодорхой хувийг өргөж хөнгөлөн алхуулах, ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх, бие даан алхах чадварыг нэмэгдүүлэх, тэнцвэр сайжруулна.

Дугуй эргометр /Magnetic Bike/

Өвдөг, түнх болон шагайн үений далайцыг нэмэгдүүлэх, хөлийн булчингийн хүчийг сайжруулах, бие даан алхах, гүйх чадварыг нэмэгдүүлэх, тэнцвэрийг сайжруулах, чийрэгжүүлэх зорилготой.

Параллел бар

Дээд мөчний тусламжтайгаар яс, үе мөч, мэдрэлийн системийн өвчтэй хүүхэд болон харвалттай өвчтөн, тэнцвэрийн эмгэг, үений хагалгааны дараах сэргээн засах эмчилгээ хийхэд тохиромжтой.

   

Манай эмнэлэг нь хөдөлгөөн заслын эмчилгээг мэргэжлийн баг хамт олон өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Үүнд

  1. Идэвхтэй болон идэвхгүй үений далайцын дасгал хийх
  2. Сунгалтын дасгал хийх Изометрик болон изокинетик дасгал хийх
  3. Суух болон зогсох тэнцвэрийн дасгал хийх
  4. Шаттай дасгал хийх
  5. Өрцний амьсгалын дасгал хийх
  6. Treadmill дээр ачаалал даах чадварыг Bruce-ийн протоколоор хийх
  7. Хүзүү, нурууны татлага хийх (татлагын аппаратаар)
  8. Treadmill сорил /ачаалал даах чадвар/ нэмэгдүүлэх дасгал
  9. Ergometer дээр ачаалал даах чадвар
  10. Зохицолт хөдөлгөөн /координаци/ сайжруулах дасгал
  11. Эмгэг төрх байдал засах дасгал
  12. Туслах хэрэгсэл зөв ашиглах арга техник, зөвлөгөө
  13. Булчингийн хүч, тэсвэр сайжруулах дасгал /изометрик, изотоник, изокинетик/
  14. Амьсгал зүрх судас, мэс заслын дараах тэсвэр тэвчээр үйл ажиллагаа бие даасан байдлыг нэмэгдүүлэх дасгалууд
  15. Лимфийн урсгал сайжруулах дээд доод мөчдийн иллэг, дасгалууд
  16. Параллел бар, тэргэнцэр болон, туслах хэрэгсэл ашиглан шилжих хөдөлгөөн, алхуулах дасгал
  17. Бусад /яс булчин, гэмтэл, мэс заслын өмнөх болон дараах хөдөлгөөн засал эмчилгээ/

Манай эмнэлэг нь хөдөлмөр заслын эмчилгээг мэргэжлийн баг хамт олон өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Үүнд

  1. Өдөр тутмыг үйл ажиллагаа сайжруулах дасгал
  2. Танин мэдэхүйн үйл ажиллагаа сайжруулах
  3. Гарын нарын нийлмэл үйл ажиллагаа сайжруулах
  4. Нуруу хамгаалах техник
  5. Үе хамгаалах техник
  6. Дээд мөчдийн далайц, хүчний дасгал
  7. Дээд мөчдийн хүчний дасгал
  8. Дээд мөчдийн сунгалтын дасгал
  9. Дээд мөчдийн изометрик дасгал
  10. Бичих, унших, ярих дадалд сургах
  11. Шилжилт хөдөлгөөнд сургах
  12. Нүүрний булчингийн дасгал
  13. Нийгмийн харилцаанд дасан зохицох хөдөлгөөнд чадварт сургах
  14. Харвалтын дараах хөдөлмөр засал эмчилгээ