Урьдчилан сэргийлэх үзлэн шинжилгээний багц
Хаан мед эмнэлэг нь таны өвчний түүх, одоо байгаа эрүүл мэндийн асуудал, эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг харгалзан үр дүнтэй үзлэгт хамрагдахад тань туслах тусгайлсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний багцийг санал болгож байна.

Үндсэн багц/Байгууллагын багц
Энэ багц нь эрүүл мэндийн байдал, өвчний эрт оношлоход зайлшгүй шаардлагатай шинжилгээнүүдээс бүрдэнэ.

Сэргээн засах багц
Энэ багц нь хүзүү, нуруу, архаг өвдөлт, үе мөчний асуудалтай өвчтөнүүдэд зориулсан шинжилгээнээс бүрдсэн хөтөлбөр юм.

Зүрх судас багц
Энэ багц нь артериосклерозын улмаас зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг үнэлэх, зүрх судасны өвчлөл үүсэх үед эмчилгээний зохистой байдлыг үнэлэх, урьдчилсан сэргийлэх, хянах шинжилгээнүүдаас бүрддэг.

Хүүхдэд багц
Энэ багц нь бүх төрлийн өвчнийг эрт илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих замаар хэвийн суралцаж боловсрох нөхцлийг бий болгоход чиглэсэн шинжилгээнүүдээс бүрдэнэ.

Эмэгтэйчүүд багц
Энэ багц нь эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог гол өвчнийг эрт илрүүлэх, эмчлэх, жирэмслэлтэнд сөргөөр нөлөөлж болзошгүй өвчнийг илрүүлэх шинжилгээнээс бүрдэнэ.