HomeЭмэгтэйчүүд

Эмэгтэйчүүд

Khaanmed эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмчилгээний оношилгоо, эмчилгээний танилцуулга

Нарийн мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, зөвлөгөөн дээр суурилан, эмийн болон физик эмчилгээ, өдрийн эмчилгээ зэргийг эмэгтэйчүүдэд зориулагдсан хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд дээр хийж гүйцэтгэж байна. Үүнд

Хэт авиан шинжилгээний аппарат:

2019 онд дэлхийн шилдэг 6 аппаратын 2 дугаарт тэмдэглэгдсэн Солонгос Улсын Samsung брэндийн UGEO WS80A-г бид ашиглаж байна. Тус аппарат нь  2D, 3D, 4D, 5D үзүүлэлт бүхий нарийвчлалтай хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж юм.

Хэт авиан оношилгоо (ЭХО) гэдэг нь:

Өндөр давтамжтай дууны долгионы тусламжтайгаар хүний биеийн эрүүл ба эмгэг эрхтэн системийн бүтцийн болон голомтот өөрчлөлтийн талаарх мэдээлэл авах оношилгооны арга юм.

Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн “Servery AI” аппарат:

Манай эмнэлэг нь Солонгос Улсын “NTL Healthcare”-д үйлдвэрлэгдсэн олон улсын умайн хүзүүний эмгэг судлал ба кольпоскопийн холбооны “Swede score” үнэлгээтэй хиймэл оюунд суурилсан, дэлхийн хамгийн сүүлийн үеийн умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн утасгүй төхөөрөмжийг ашиглаж байна.

5 Секундэд  6 сая гаруй өгөгдлийг харьцуулан  хиймэл оюун ухаан дээр суурилсан гүнзгий оношилгоо ба хэвийн, сэжигтэй, эрсдэлтэй гэж гарахаас гадна эрсдэлтэй гэж үзвэл эрсдэл бага, эрсдэл өндөр гэж нарийвчлан гарна.

Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн “Кольпоскопи” аппарат:

Хятад Улсад үйлдвэрлэгдсэн Dr.Camscope брэндийн умайн хүзүүний өнгөт дуран буюу Кольпоскопийг ашиглаж байна. Энэ нь тусгай бичил харуурын тусламжтайгаар умайн хүзүүг томруулж харах шинжилгээний арга юм.

Хэрвээ Умайн хүзүүний эсийн шинжилгээний хариу өөрчлөлттэй гарсан бол үтрээ, умайн хүзүүний гэмтлийг олж илрүүлэх зорилгоор кольпоскопи хийнэ. 

Умайн хүзүү түлэх, өөлөх, бэлгийн үү түүх коагуляци аппарат:

Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Medito-400 загварын коагуляц аппаратыг манай эмнэлэгт ашиглаж эхлээд байна. 

Энэхүү аппарат нь умайн хүзүүний хавдрын урьтал CIN-I, умайн хүзүүний шархтай үед түлэх болон өөлөх, бэлгийн үүг түүх гэх мэт эмчилгээнд хэрэглэгдэнэ.