HomeЗүрх судас

Зүрх судас

Khanmed эмнэлгийн зүрх судасны эмчилгээний оношилгоо, эмчилгээний танилцуулга

Нарийн мэргэжлийн зүрх судасны эмчийн үзлэг, зөвлөгөөн дээр суурилан, эмийн болон физик эмчилгээ, өдрийн эмчилгээ зэргийг зүрх судасны эмгэгт зориулагдсан хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд дээр хийж гүйцэтгэж байна. Үүнд

 

Зүрхний нарийвчлалтай эхо

Хэв авиан тусламжтайгаар зүрхний бүтэц , үйл ажиллагааг цээжний гадна талаас үнэлдэг шинжилгээ. Нарийвчлалтай эхогоор зүрхний төрөлхийн болон олдмол гажиг, зүрхний агшилт , хавлагуудын урсгал, агшилт болон сулралын үйл ажиллагаа, уушгины артерийн даралт, үнхэлцэг хальсны шингэн зэргийг үнэлэх боломжтой.  Уг шинжилгээ нь бусад рентген болон компьютер томограф зэрэгтэй харьцуулахад хүний биед ямар ч хор нөлөөгүй байдаг.

Зүрхний эхог хэн хийлгэх шаардлагатай вэ?

  • Эмч танд зөвлөсөн бол
  • Зүрхний өвдөлт зовуурь илэрдэг 
  • Хоолойны ангинаар байнга өвддөг
  • Цусны даралт өндөр байдаг хүмүүс
  • Зүрх судасны архаг өвчинтэй
  • Зүрхний хэм алдагдалтай
  • 40-ээс дээш насны эрэгтэйчүүд
  • Цэвэршилтийн насны эмэгтэйчүүд
  • Төрөх насны эмэгтэйчүүд
  • Хамаатны хүмүүст зүрх судасны өвчлөл өндөр байдаг бол урьдчилан сэргийлэх зорилгоор 
  • Амьсгаадаж, шалтгаангүй ханиалгаж, хавагнаж байгаа хүмүүс хамрагдах шаардлагатай.

Зүрхний цахилгаан бичлэг

Зүрхний дотоод дамжуулалтын алдагдал, хэм алдагдлыг тодорхойлно. Хүнд хоргүй, цаг хугацаа бага зарцуулах давуу талтай.

24 цагийн холтер бичлэг

Зүрхний хэмнэлийг 24 цагийн турш бичиж  хэм алдагдлыг илүү нарын тогтоох боломжтой шинжилгээ. Богино хугацаагаар хийсэн шинжилгээнд хэм алдагдал илэрсэн болон шөнийн цагаар хэм алдагдлыг илрүүлэх зорилгоор эмчийн заалтын дагуу хийнэ.

Бугалга шагайн индекс(ABI)

4мөчдийн даралтын зөрүүгээр захын судасны нарийсал, судасны ханын хатуурлыг үнэлдэг шинжилгээ. Тус шинжилгээ нь үйлчлүүлэгчид хоргүй зарцуулагдах хугацаа багатайгаар давуу талтай.

Хэн хийлгэх шаардлагатай вэ?

  • Артерийн даралт ихэсдэг хүмүүс
  • Чихрийн шижинтэй хүмүүс
  • Хэвлийн таргалалттай хүмүүс
  • Тамхи татдаг хүмүүс
  • Гар хөлийн үзүүр бадайрдаг хүмүүс
  • Алхах үед хөл амархан цуцаж, ядардаг хүмүүс
  • 55 – аас дээш насны эмэгтэйчүүд 
  • 50 – аас дээш насны эрэгтэйчүүд
  • Байнгын суугаа ажил эрхэлдэг хүмүүс

Коронайзер /Coronyzer

Зүрхийг тэжээгч титэм судасны нарийсал, хатуурлыг судасны хатгалт хийлгүйгээр оношлох боломжтой. Мөн тухайн хүний судасны насжилт болон амьдрах хугацааг таамаглаж болох давуу талтай.

Хэн хийлгэх шаардлагатай вэ?

  • АД ихэсдэг
  • Зүрхний архаг ишеми өвчтэй хүмүүс
  • Чихрийн шижинтэй хүмүүс
  • Тамхи татдаг хүмүүс 
  • 55 – аас дээш насны эмэгтэйчүүд 
  • 50 – аас дээш насны эрэгтэйчүүд
  • Дааврын гаралтай эм  бэлдмэл хэрэглэдэг хүмүүс