Khanmed эмнэлгийн хүүхдийн эмчилгээний оношилгоо, эмчилгээний танилцуулга

Нарийн мэргэжлийн хүүхдийн эмчийн үзлэг, зөвлөгөөн дээр суурилан, эмийн болон физик эмчилгээ, өдрийн эмчилгээ зэргийг хүүхдэд зориулагдсан хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд дээр хийж гүйцэтгэж байна. Үүнд

Mega RS-3000 улаан туяаны шарлагын аппарат:
Инфра улаан туяа болон дулааны үйлчлэл үзүүлдэг эмчилгээний багаж юм. Хэт улаан туяаны гэрэл нь үзэгдэх гэрлээс урт цахилгаан соронзон туяаны үйлчлэлтэй байдаг. 700 нм 1 мм урттай, 430 THz 300GHz давтамжтай.
Үйлчилгээ:
- Өвдөлт намдаана
- Булчин сулруулах
- Үрэвслийг бууруулах
- Нөхөн сэргэлтийг хурдасгах
- Захын бичил эргэлтийг сайжруулах
Дараах өвчний үед хэрэглэхэд үр дүнтэй:
- Артрит
- Чих хамар хоолойн өвчнүүд
- Синусит
- Тохойн өвдөлт

Mega RS-1000 утлагын аппарат:
Эмийн бодисыг амьсгалын доод зам буюу гуурсан хоолойд хүргэх зориулалттай, эмийн бодисоос хамаарч өөр өөр хэсэг газар үйлчилгээ үзүүлдэг. Утлагын аппаратын тусламжтай амьсгалын доод замд эмийг хүргэх хэмжээнд хүртэл жижиглэдэг гэж ойлгож болох юм. Энэ нь бидний нүдэнд цагаан манан болж харагддаг ба эмийг ууж хэрэглэснээс илүү давуу тал нь хэсэг газарт утлага байдлаар эмийг хүргэх нь үйлчилгээний хувьд яг эмчлэх хэсэгт хүрч чаддаг гэсэн үг юм.
Энэхүү утлагын аппарат нь шингэн эмийг уур болгон ханиад, томуу болон амьсгалын замын өвчнүүдэд хэрэглэхээс гадна цэр ховхлох, хамрын битүү гаргах, хоолой утаж анагаахад өргөн хэрэглэнэ.
Утлагын аппаратыг дараах тохиолдолд хэрэглэнэ:
- Ханиалга намдаах
- Хамар битүүрэх
- Хоолой, хасрын салст хуурайших
- Архаг гуурсан хоолойн үрэвсэл
- Гуурсан хоолойн багтраа зэрэг өвчний үед хэрэглэнэ.

SI-2002 загварын хамар угаагч:
Манайхан нус сорогч болон хамар угаагчийн үүргийг ижил гэж ихэвчлэн андуурдаг. Ихэнх хүмүүс нус сорогч болон хамар угаагчийн үүргийг ижил гэж ихэвчлэн андуурдаг. Нус сорогч гэдэг бол хамрын бөглөрөл үүсгэж буй нусыг авдаг хэрэгсэл, хамар угаагч гэдэг нь хамрын хөндийн бөглөрөл үүсгэж буй хэсгийг аваад зогсохгүй цэвэрлэж, халдваргүйжүүлэх үйлчилгээтэй.
Хамрын угаагч нь өвчин үүсгэгч бактерийг устгадаг тул зарим тохиолдолд эмгүй, эмчилгээ болж болдог. Энэ төхөөрөмж нь автомат ажиллагаатай, зөөлөн шүршдэг тул механик хамар угаагчийг бодвол ямар ч зовуурьтай мэдрэмж төрүүлэхгүй гэдгээрээ давуу талтай.