ЗӨВЛӨГӨӨ: Умайн хүзүүний эсийн шинжилгээ өгч, эрт илрүүлэгт хамрагдсанаар өвчлөлийг бууруулах бүрэн боломжтой

Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх, эсийн шинжилгээнд хамрагдахын ач холбогдлын талаар Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эмч Г.Ням-Од дараах зөвлөгөөг хүргэж байна. 

Тэрбээр “АНУ-ын иргэд 1950-1980 оны хооронд умайн хүзүүний эсийн шинжилгээ буюу эрт илрүүлэгт хамрагдсанаараа умайн хүзүүний шалтгаант нас баралт, өвчлөлийг 70 хувиар бууруулсан байдаг. 

Түүнчлэн АНУ болон Австрали улс 70 жилийн хугацаанд судалгаа хийсний үндсэнд умайн хүзүүний эсийн шинжилгээ өгч, эрт илрүүлэгт хамрагдсанаар нас баралт, өвчлөлийг бүрэн бууруулж байна гэж үзсэн.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын судалгаагаар умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн эсийн шинжилгээг өгснөөрөө дэлхий дахинд сүүлийн 30 жилийн хугацаанд энэ төрлийн шалтгаант нас баралтыг 50 хувь бууруулна гэж үздэг.

Манай улсын хувьд умайн хүзүүний эсийн шинжилгээг Өрхийн Эрүүл Мэндийн Төвүүдэд авч байгаа. Энэ шинжилгээнд хамрагдсанаар умайн хүзүүний хавдраар өвчлөх, нас барах эрсдэлийг бууруулах бүрэн боломжтой” гэдгийг зөвлөлөө. 

Манай оронд жилд ойролцоогоор 400 орчим эмэгтэй энэ хавдраар оношлогддог. 

Хүний Папиллома Вирус нь бэлгийн замаар дамждаг учраас бэлгийн харьцаанд орохоос нь өмнө урьдчилан сэргийлж 9-14 насанд хийхийг зөвлөмж болгодгийг “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын үүсгэн байгуулагч, Анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхан хэлж байсан.

Эх сурвалж: ikon.mn 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *