Эмчийн зөвлөгөө /Эхо оношилгоо/

Эх барих, эмэгтэйчүүдийн салбарт ямар мэдээлэл өгөх боломжтой вэ?

Эмэгтэйчүүдэд:

1. Умайн байрлал 2. Умайн хэлбэр, эндометр 3. Умайн салстын байдал 4. Умайн хавдар 5. Өндгөвчний хэлбэр, хэмжээ 6. Өндгөвчний уйланхай, хэмжээ 7. Өндгөвчний хавдар 8. Спираль байрлал 9. Бага аарцгийн хөндийн эмгэгүүд 10. Умайн хүзүүний урт

Урагт:

1. Жирэмсний хугацааг тодорхойлох 2. Ургийн байдал 3. Ургийн хэмжээ /ургийн урьдчилсан жин/ 4. Ургийн байрлал 5. Ихэс 6. Ургийн ус 7. Ургийн хүйс тодорхойлох 8. Хүй 9. Дээрх үзүүлэлтүүдээр ургийн эрт үеийн болон хожуу үеийн гажиг тодорхойлох боломжтой.

ЭХО оношлогооны ач холбогдол, давуу тал

“Эхо оношолгоо” гэж нэрлэж заншсан хэт авиан шинжилгээ нь оношолгооны ач холбогдол өндөртэй, туяаны ачаалалгүй буюу хоргүй, үйлчлүүлэгчээс онцгой бэлтгэл шаарддаггүй, хурдан, олон дахин хийж болдог, тухайн хүнд зовиур шаналгаа учруулдаггүй, харах явцдаа оношилгооны дүгнэлт нь гардаг, үнэ өртгийн хувьд хямд, зөөвөрлөх боломжтой гээд олон давуу талтай байдаг.

Ямар нэгэн эрсдэл, дагалдах нөлөө 

Хэт авиан шинжилгээ нь хор нөлөө үзүүлдэг гэдгийг одоо болтол судалгааны үр дүнгээр тогтоогоогүй. 

Оношлогоо нь хүний биед цацрагийн ачаалалгүй учир хор нөлөөгүй, эхо оношолгоогоор илэрсэн үүсгэвэр байсан тохиолдолд зайлшүй дараагийн шатны шинжилгээгээр тодруулж оношийг тогтоох нь чухал байдаг.

Ямар үед эхо-д харуулах шаардлагатай вэ?

Заавал зовуурь илэрч, өвдсөн хойно нь биш урьдчилан сэргийлэх зорилгоор эхо оношлогоонд жилдээ ядаж нэг удаа хамрагдах хэрэгтэй гэж үздэг. Мөн жирэмсний хяналтын үед хийгдэнэ.