Эмчийн зөвлөгөө /Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?/

Эмэгтэйчүүдийн хорт хавдрын нас баралтын түвшингээр дэлхийд хоёрдугаарт ордог бөгөөд нас баралтын 80 гаруй хувь нь эрүүл мэндийн дэд бүтэц хангалтгүй, буурай хөгжилтэй орнуудад тохиолддог.

Үүний гол шалтгаан нь ХХВ (Хүний хөхөнцөр вирус) бөгөөд эмэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь амьдралынхаа туршид нэгээс олон удаа халдварладаг ч ихэнх нь аяндаа алга болдог буюу эрт илрүүлсний дараа эмчлэгдэх боломжтой.

Хэрэв хараа хяналтгүй орхивол 5-10 жилийн хугацаанд ажиглагдах шинж тэмдэггүй умайн хүзүүний хорт хавдар болж хувирдаг тул эрт үзлэг, шинжилгээ хийх нь чухал. Манай улсад 30 наснаас эхлэн хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдах ёстой байдаг ч сүүлийн жилүүдэд хавдрын нас 30 наснаас өмнө оношлогдох болсон.

Иймд шаардлагатай бол 30 наснаас ч өмнө энэхүү аппаратны оношлогоонд хамрагдах нь хавдрыг эрт үед нь илрүүлэх ач холбогдолтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *