Зүрхний шигдээс, цус харвалт үүсэх эрсдэлийг компьютер томографын шинжилгээгээр тодорхойлох боломжтой

Монголчуудын дунд зүрх судасны тогтолцооны өвчний улмаас жил бүр 5,500-6,000 хүн нас барж байгаа бөгөөд хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байна. Зүрх судасны тогтолцооны өвчний улмаас нас барсан хүмүүсийн 60.0% эрэгтэйчүүд, 40.0% нь эмэгтэйчүүд байна. /Эх сурвалж: Эрүүл мэндийн үзүүлэлт 2022/

Зүрхний шигдээс, цус харвалт үүсэх эрсдэлийг Компьютер томографын шинжилгээгээр хийгддэг Зүрхний титэм судасны кальцын оноогоор тодорхойлох боломжтой гэж үздэг бөгөөд Зүрхний титэм судасны кальцын оноо нь эрүүл хүнд 0 байх ёстой бол тус оноо 401 ба түүнээс дээш гарвал тухайн хүнд зүрхний титэм судасны нарийсал өвчинтэй буюу зүрхний шигдээс, цус харвалтаар өвчлөх эрсдэлтэй гэж үздэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *