ФОТОН ЭМЧИЛГЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА

Фото эмчилгээний аппарат нь цусыг шингэлэх зорилгоор өвчтөнөөс бага хэмжээний авсан цусыг өндөр даралтаар хүчилтөрөгчжүүлж, хэт ягаан туяа (UV-C)- гаар халдваргүйжүүлж эргүүлэн өөрт хийдэг эмчилгээний тоног, төхөөрөмж юм.

Нас ахих тусам бодисын солилцоо удааширсантай холбоотойгоор судасны хана хатуурч , судасны дотор хананд холестерин ихээр хуримтлагдаж цус өтгөрснөөр олон төрлийн өвчлөл үүсгэдэг. Фото эмчилгээний аппаратад ойролцоогоор 80-120 мл цус авдаг.

Авсан цусыг кварц хоолойгоор дамжуулан хэт ягаан туяагаар (UV-C 254NM) тодорхой хугацаанд шарж өвчин үүсгэдэг вирус, бактери зэргийг арилгаж халдваргүйжүүлнэ.

Ариутгасан цусанд өндөр даралтаар цэвэр хүчилтөрөгчийг өгөхөд цус маш сайн шингэрэх нөлөө үзүүлдэг. Хүчилтөрөгчөөр баялаг, ариутгагдсан цусыг биед буцаан хийснээр азотын ислийг үүсгэж, чөлөөт радикалуудыг устгаж, цусыг шингэлж, цусны эргэлтийг сайжруулж, дархлааг дэмжиж, биеийг залуу, эрүүл болгох үйлчилгээтэй.

ЦАГИЙН ХУРААРЬ: Даваа-Баасан гарагт 08:30-16:30 ХАЯГ

СХД, 21-р хороолол, 27-р хороо ХААН МЕД ЭМНЭЛЭГ

Цаг авах болон төлбөрийн мэдээллийг 7721-0011/9408-7611

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *