Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Health & Beauty Expo-2024” үзэсгэлэн Мишээл экспод 12 дугаар сарын 05-08-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү үзэсгэлэнд эрүүл мэнд, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 110 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцсон байна. Тус үзэсгэлэнд ивээн тэтгэгч эмнэлгийн байгууллагаар “ХААН МЕД” эмнэлэг анх удаа амжилттай оролцлоо. Дөрөв хоног үргэлжилсэн энэхүү үзэсгэлэгийн үеэр “ХААН МЕД” эмнэлгийн нарийн мэргэжлийн буюу зүрх судас, мэдрэл, дотор, арьс харшилын эмч нар 600 гаруй иргэдэд үнэгүй үзлэг, зөвлөгөө өгч ажиллалаа.
Үзэсгэлэнд зориулан эмэгтэйчүүдийн багц, арьсны багц, мэдрэлийн багц, ерөнхий багц гэсэн 4 төрлийн багц шинжилгээг гаргасан бөгөөд экспод хүрэлцэн ирсэн хүн бүр 40%-ийн хөнгөлөлттэй үнээр 2025 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд үйлчлүүлэх юм байна.







