Давсагны үрэвсэл буюу (Цистит) гэж юу вэ?DeltasoftOctober 28, 2024 Зөвлөгөө1 min read Давсагны үрэвсэл буюу (Цистит)Цистит буюу давсагны үрэвсэл нь бөөр шээсний замд гаднаас нян бактери өгсөх замаар халдварлаж, үрэвсэл үүсгэдэг өвчин юм. Эрэгтэйчүүдэд харьцангуй бага тохиолддог бол эмэгтэйчүүдэд түгээмэл илэрдэг шалтгаан нь үтрээ шээсний сүвтэй ойрхон буюу хоёр эрхтэн бүтцийн хувьд ойрхон байрлалтай байдагтай холбоотой юм.ШалтгаанБактери шээсний сүвээр дамжин өгсөх замаар давсаг үрэвсэхҮтрээнд байгаа нян болон мөөгөнцрийн үрэвсэл нь шээсний амсарт очиж өгсөх замаар халдвар орох Гэдэсний савханцар /E-Coli/ нян шулуун гэдэснээс үтрээ болон шээсний сүв рүү халдварлах. Ихэвчлэн бэлгийн ариун цэвэр муу сахих, бие зассаны дараа буруу арчих зэргээс шалтгаалдагҮтрээндээ үнэртэн бодис цацаж шээсний сүвийг цочроосноос болж үрэвсэл үүсэхЭмэгтэйчүүдийн төрөлтийн улмаас давсаг унжсантай холбоотойгоор давсаг үрэвсдэг.Шинж тэмдэгШээс ойр ойрхон хүрэхДүлж шээхБүрэн шээс чадахгүй, шээс үлдэхЗарим тохиолдолд халуурахБие засахад хатгуулж өвдөхШээсний өнгөнд өөрчлөлт орох буюу цустай шээх, шээс нь булингартай болох, хар цай шиг өнгөтэй болдог.ХүндрэлБөөрний халдвар авахЦустай шээс гарахДавсганд шархлаа үүсэхДавсагны хорт хавдарҮрэвсэлийн үед дур мэдэн гэрээр антибиотик эмчилгээ эхлэхгүй байх ёстой. Халуун жин тавих нь шинж тэмдгийг бүдгэрүүлж, биеийн эсэргүүцэл суларвал өгсөх замын халдвараар бөөрөө гэмтээдэг.Урьдчилан сэргийлэлтДавсагийг үрэвсүүлэхгүй байхын тулд хувь хүний зүгээс дараах арга хэмжээг авч болно.Үүнд:Ус, шингэн зүйл тогтмол ууж байхОйр ойрхон бие засч давсгаа бүрэн суллаж байхХөөстэй баннанд орохоос илүүтэй шүршүүрт орохБие зассаны дараа бэлэг эрхтнээ урдаас хойшоо чиглэлтэй арчих, дотогшоо оруулж угаахгүй, цэвэр усаар угаахБэлгийн хавьтлын дараа бие засч байхНөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд жилд нэг удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхЦангис, аньс жимсний шүүс уух. Энэ нь С амин дэмээр баялаг бөгөөд дархлааг дэмждэг.Сайн унтаж амрах.