Ходоод, улаан хоолойн сөргөө өвчин (GERD-Gastroesophageal reflux disease) гэж юу вэ?

одоод, улаан хоолойн сөргөө өвчин нь хоол боловсруулах замын архаг өвчнүүдийн нэг юм. Дээрх өвчний үед ходоодны хүчил, бусад ходоодны агуулагдахуун ходоодноос улаан хоолой руу сөргөж гардаг. Сөргөө нь улаан хоолойн салстыг гэмтээснээр ходоод улаан хоолойн сөөргөө өвчнийг үүсгэнэ.
Ходоод, улаан хоолойн сөргөө өвчнийг үед илрэх шинж тэмдэг/ ХУСӨ /
Цээж хорсох хоолой хорсох, горойх цээжний араар өвдөх, исгэлэн, хүчиллэг зүйлээр гулгих.
Ходоод, улаан хоолойн сөргөө өвчнийг үүсэх шалтгаан
Улаан хоолойн сөргөө өвчний шалтгаан нь тодорхой бус. Улаан хоолойн үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг олон хүчин зүйлс байдаг. Улаан хоолойн доод хэсэгт байрлах сфинктер булчингийн даралт сулрах, эргэн орж ирсэн ходоодны хүчлийг зайлуулах шингэн дутагдах, улаан хоолойн хөдөлгөөн буурах, мөн улаан хоолойн салст ходоодны хүчилд түлэгдэх зэрэг шалтгаанууд зэрэгцсэнээс бий болдог. ХУСӨ-ий эрсдэлийг нэмэгдүүлдэг бусад хүчин зүйлс:
- Таргалалт
- Жирэмслэлт
- Тамхидалт
ХУХСӨ үүсгэгч, сэдрээгч хоол хүнс:
- Гашуун жимс
- Шоколад
- Кофейн агуулсан ундаа, архи
- Шарсан хоол, холестерин ихтэй хүнс
- Сонгино, сармис
- Гаатай хүнс
- Давстай, гашуун, халуун ногоотой хоол
- Кетчуп, шпагетти, пицца зэрэг улаан лооль агуулсан хүнс
Ходоод, улаан хоолойн сөргөө өвчний оношилогоо
Ходоодны дуран
ХУСӨ -ний эмчилгээ
Эмчилгээний сонголтыг өвчтөний нас, шинж тэмдэг зовиурын байдалд үндэслэн шийднэ. ХУХСӨ-ий эрт үе шатанд эмч эмийн эмчилгээ хийдэг
Эмийн эмчилгээнээс гадна ХУСӨ-ий зовиурыг бууруулж, урьдчилан сэргийлэхэд аргууд:
- Бага хэмжээгээр ойр ойрхон хооллох
- Унтахаас 2-3 цагийн өмнө юм идэхээс зайлсхийх
- Хийжүүлсэн ундаа, шоколад, кофе, өөх тос ихтэй, хүчиллэг хоол хүнс, гашуун амттай жимс идэхээс зайлсхийх
Шинж тэмдэг, зовиур хүнд илрээгүй тохиолдолд хэвлийн булчингийн дасгал хийх нь хоол боловсруулах үйл явцыг сайжруулах ач холбогдолтой.
ХУСӨ-ий сүүлийн шатны эмчилгээ нь мэс засал байдаг.
Амьдралын хэв маягийн зохицуулалт
- Тамхи татдаг бол тамхинаас гарах
- ХУСӨ үүсгэдэг хоол хүнснээс татгалзах
- Биеийн жингээ зохистой хэмжээнд байлгах
- Бага хэмжээгээр ойр ойрхон хооллох
- Бариу биш, сул хувцаслах
- Унтахаас 3 цагийн өмнө хоол идэхгүй байх
- Унтахдаа толгойгоо 15-20 см өндөрт байрлуулах
Урьдчилан сэргийлэлт
40-өөс доош насны хүмүүс 2 жилд нэг удаа
40-өөс дээш насны хүмүүс жилд нэг удаа
Ходоодоо дурандуулаарай, ямар нэг зовиур илэрвэл эмчид хандахыг зөвлөж байна