Хугарлын дараах сэргээн засах эмчилгээ

Ясны бат бөх чанараас давсан гадны хүчин зүйлийн үйлчлэлээр түүний бүрэн бүтэн байдал алдагдаж зөөлөн эд хамт гэмтэхийг хугарал гэнэ. Дээд доод мөчдийн хугарал 65-70% тохойлддог.

Шалтгаан нь

  • Уналт
  • Автомашины осол
  • Спортын гэмтэл
  • Хувь хүний эрүүл мэндийн байдал /Остеопороз/

                                    Яс хугарахад нөлөөлдөг үндсэн 5 хүч байна.

  1. Гулзайлгах
  2. Шахах/дарах
  3. Сунгах
  4. Мушгих
  5. Цохих

 

Ангилал:

 

Хугарлын түвшингээр нь:

  • Ил
  • Далд

Хэлбэрээр нь:

  • Зөрсөн
  • Зөрөөгүй

Рентген зураг дээр үндэслэн хүндийн зэргээр нь

  • Incomplete- зөвхөн нэг түвшний хугарал
  • Complete-2 түвшинд хугарах
  • Comminuted-олон хэлтэрхий/бяцарсан/
  • Segmental-2 ба түүнээс дээш тусдаа хугарал

Ердийн хугарлын хэлбэрүүд

  • Oblique-Ташуу /богино ташуу ясны диаметрээс<2, урт ташуу/
  • Transverse-Хөндлөн
  • Longitudinal-Уртын дагуу

Spiral –мушгирсан ташуу хугарал

Avulsion

  • Ethesis –үений капсултай хамт
  • Apophysis –Шөрмөс, холбоос хамт
  • Growth plate- Salter Harris Fractures

Сэргээн засах эмчилгээ

 

Өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулах дасгалууд

Шилжих хөдөлгөөнд сургах

Туслах хэрэгслийн тусламжтай алхах, суух дасгалууд

Шатаар өгсөх уруудах, машинд суух, буух дасгалууд

Хугарлын эргэн тойрон дахь ММТ сайжруулах изометрик дасгалууд

 

  • ROM
  • MMT
  • Pain
  • Уян хатан байдлыг үнэлэх
  • Хавдалт, бөглөрлийг үнэлэх
  • Алхааны байдал /Доод мөчний хугарлын үед/
  • Биеийн төрх байдал

Дээд мөчний сэргээн засах эмчилгээ

  1. Бэхэлгээ-гипс
  2. Халдвараас урьдчилан сэргийлэх
  3. Proximal humeri ясны хугарал бол хүзүү бөхийхөд 130-150 градус, гэдийх өнцөг 30 градус илүүгүй байхаар байрлалд байна.

Сэргээн засах эмчилгээний зорилго:

  • Үений далайцыг бүрэн сэргээх /хөдөлгөөний алдагдлаас сэргийлэх
  • Булчингийн хүчийг сэргээ
  • Эдийн наалдацаас сэргийлэх
  • Хаванг хянах

0-1 WEEK

  • Гэмтсэн гараар юм хийхийг хориглоно. Үенд ачаалал өгөхгүй
  • Далайцын дасгалыг алслагдсан үеүдэд хийнэ.
  • Булчинг бэхжүүлэх дасгалууд изометрик дасгалууд
  • Шархны эдгэрэлтийг хянана. /хаван, боолт/

2-4 WEEK

  • Урьдчилан сэргийлэх арга
  • Идэвхитэй ба хагас идэвхитэй далайцын дасгал /проксимал, дистал үений дасгалууд-өвдөлт өгөх хүртэл/ ясанд хадаастай үед 48 цагийн дараагаас өвдөлт намдвал дасгалыг эхлүүлж болно.
  • 3 week хойш эсэргүүцэлтэй дасгал хийж болно. Изометрик дасгалуудыг үргэлжлүүлнэ.

4-6 WEEK

  • Гэмтсэн мөчинд хүнд ачаа өргөхгүй,
  • Үений далайцын дасгалуудыг үргэлжлүүлнэ.
  • Ахисан түвшний изотоник дасгалууд
  • Жин даахыг зөвшөөрнө.

8-12 WEEK

  • Бүх хөдөлгөөнийг зөвшөөрнө.
  • Бүрэн жин даана.
  • Эсэргүүцэлтэй дасгалуудыг бүрэн хийнэ.

 

Доод мөчний сэргээн засах эмчилгээ

 

0-2 WEEK

  • Амьсгалын замын хүндрэлээс урьдчилан сэргийлэх /амьсгалын дасгал, постдурал дренаж, ханиалгах дасгалууд
  • Цус эргэлтийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх /хөл өндөрлөх, зөөлөн массаж/
  • Контрактураас сэргийлэх /ROM, сунгалт, изометрик дасгалууд/
  • Зөв байрлуулах /2 цаг тутамд байрлал солих/
  • Ортез, протез зөвлөгөө

 

3-6 WEEK

  • Биеийн жинг хөл дээр авахгүй.
  • Доод мөчинд ойролцоох булчингийн сунгалт, изометрик дасгалууд
  • Таягтай алхах, суух дасгалууд, сургалт
  • Зүрхний үйл ажиллагааг сайжруулах дасгалууд
  • Усанд салах, усан доторх аеробек дасгалууд
  • Хүндрэлээс сэргийлэх

7-8 WEEK

  • Биеийн жинг хөл дээр авахгүй.
  • Доод мөчинд ойролцоох булчингийн сунгалт, изометрик дасгалууд
  • Mini squat
  • Шатаар алхах
  • Дугуй эргометр
  • Бага дунд зэргийн ачаалатай өвдөгний хүчний дасгалууд

 

Манай эмнэлэг нь сэргээн засахын үзлэг, оношилгоо, эмчилгээг өдөр бүр хийж байна. Та  ЦАГ ЗАХИАЛГЫН 7721-0011 ДУГААРААР холбогдоорой.